Wednesday, April 7, 2010

Үйлдлийн систем

Өнөө үед компьютерыг боловсруулах хүчирхэг төхөөрөмжүүдийн нэг гэдгийг хүн бүхэн мэднэ. Юуны өмнө үйлдлийн систем гэж юу вэ? гэдэг асуултыг авч үзлээ. Тэгвэл үйлдлийн систем гэдэг нь компьютерын программын болон техникийн нөөцийг зөв зохистойгоор зохицуулдаг программ хангамж бөгөөд удирдах, санах ой хуваарилах, процессыг урьтамжаар нь зохицуулах төхөөрөмжийн оролт гаралтыг удирдах файлыг хуваарилах зэрэг үндсэн үйлдлүүдийг гүйцэтгэдэг. Үйлдлийн системүүдийн жишээнд microsoft windows linux mac os unix зэргийг нэрлэж болно. Үйлдлийн систем гэхлээр бидний ихэнх нь microsoft windows гэх ойлгодог харин үүнээс олон үйлдлийн систем байдгыг мэддэггүй байх. Гэтэл зөвхөн *nix төрлийн системүүд гэхэд дотроо маш олон салаа болон хуваагдаад мөн салаа нь мөчир болон хуваагдсан байдаг. Миний хувьд бол linux систем илүү таалагддаг. Үйлдлийн системийн хувьд өнөө үед microsoft windows-с гадна хүмүүсийн хамгийн их сонсдог нэр бол яах аргагүй linux unix болоод байгаа билээ. Тиймээс би энэ эссендээ linux болон unix үйлдлийн системүүдийг сонгон авч харьцуулахаар шийдлээ.
Linux үйлдлийн систем нь unix үйлдлийн системээс гаралтай нэгэн төрлийн төст үйлдлийн систем юм. linux нь GNU системтэй нэгдэж байж бүрэн үйлдлийн систем болдог. Linux үйлдлийн системийн цөм хэсэг болох кернел нь unix төст боловч linux-ын нэг хэсэг болох GNU систем нь үнэгүй программ хангамж, unix системийн эх кодыг агуулаагүй зэргээрээ ялгарч байдаг юм. Энэ хоёр үйлдлийн системийн товч түүхийг аваад үзвэл unix системийн эхлэл аль 1960-аад оноос гэж үздэг учир нь 1960 онд АНУ-ын AT*T bell labs general electric хамтран GE-645 компьютерт зориулан Multics үйлдлийн систем хийсэн бөгөөд тухайн үедээ хийх үйлдэл аюулгүй байдлын талаараа сайн байсан боловч зах зээл дээр төдийлөн амжилт олоогүй юм. Үйлдлийн систем нь бүх гарнаас ирж байгаа командууд үүсгэгдсэн бүх өгөгдлийг хянаж хэрэглэж буй хүндээ ганцаараа ашиглаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Ийм нөөцийг жинхэнээр нэгэн зэрэг ашиглах боломж олгодог чадвар нь unix бүх үеийн хамгийн чадавхитай үйлдлийн системүүдийн нэг болгосон юм. Хэдийгээр програмистууд програмистуудад зориулан зохиосон боловч энэ нь чадавхилаг уян хатан учраас бизнес шинжлэх ухаан боловсрол болон үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэгдэх болсон юм. Маш олон төрлийн харилцаа холбооны холболтын болон дамжуулах системийн тоног төхөөрөмжүүдийн ашиглалт удирдлагын системүүд unix дээр суурилсан байдаг юм. Unix-ын онцгой шинжүүд
Unix -ийг эхнээс нь л шилдэгт тооцуулсан шинжүүд нь:
· Multitasking-Мультитаскинг буюу олон бодлогод горимд ажиллах чадвар
· Multiuser- буюу олон хэрэглэгчийн горимд хэрэглэх боломж
· Portability-зөөгдөх буюу суурилагдах чадвар
· Unix-ийн программууд
· Library-буюу программ хангамжуудын сан.
Пропессоруудын үзэж байгаагаар хуучин үйлдлийн системүүд нь монололитик цөмтэй бөгөөд Linux бол монолитик гэнэ. Сүүлийн үеийн үйлдлийн системүүд нь микрокернел цөмтэй тул Linux бол ухралт юм хэмээжээ. Үүний эсрэг Linux хариу өгч үйлдлийн системийг зөвхөн микрокернел монолитикээр нь сайн муу гэж ангилж болохгүй гэж үздэг тухайгаа өгүүлжээ. Цаашид энэ хоёр хүний маргаан ширүүн өрнөсөн байдаг. Гэвч одоогийн Linux хэрэглэгчдийн тоо нь Linux-ыг олон хүн муу үйлдлийн систем гэж үздэггүйн баталгаа юм. Linux-ыг хакерын үйлдлийн систем хэмээн нэрийдэх болсон шалтгаан нь түүний лицензтэй холбоотой. Linux кернел болон GNU программ хангамжууд нь GNU General public licience-тэй. Анх richard stallman хэмээх хакер програмист уг ойлголтыг албан ёсны болгосон. Үүнд:
1. Программыг өөрийн хүссэн зорилгод ашиглаж болно.
2. Программ хэрхэн ажиллаж байгааг судалж мөн түүнийг өөрчилж болно.
3. Хуулбар хийж бусдад тарааж болно.
4. Программыг сайжруулж нийтэд тарааж болно
гэсэн эрхүүд GNU GPL багтсан байдаг бөгөөд уг лицензийн ачаар маш их амжилт олсон юм.
Дүгнэлт: Өнөө үед Unix Linux-аас гадна хамгийн өргөн тархсан үйлдлийн систем бол маргаангүй microsoft windows юм. Хэдийгээр бид Unix Linux-ын тухай авч үзэж байгаа боловч хэрэглэгч бидний зүгээс үйлдлийн систем гэдэг утгаараа хамгийн өргөн тархсан FreeBSD Linux Windows NT 3 төрлийн үйлдлийн системүүд байдаг. Тэдгээрийн дотроос миний бодлоор хамгийн сайн давуу талтай үйлдлийн систем болох Unix Linux үйлдлийн системийг авч үзлээ.

1 comment: