Wednesday, April 7, 2010

Миний мөрөөдөл

Нямдаваагийн Болортуяа миний бие бага наснаасаа Сэлэнгэ аймгийн Алтанбулагсуманд байгаа боловч энэхүү мэргэжил бол миний мөрөөдөлдөө хүрэх замын нэгээхэн хэсэг болж байгаа юм. Би бага наснаасаа хувцас загвар дизайн их сонирхож түүгээрээ олон арван тэмцээнд оролцож багагүйхэн амжилт үзүүлээд байсан. Энэ бол нэг ёсны миний хобби юм уу даа. Хобби маань миний мөрөөдлийг бий болгосон юм.

Миний мөрөөдөл бол “Олон зуун мянган долларын хөрөнгөтэй томоохон брэнд хувцасны өөрийн гэсэн компанитай болох” явдал юм. Үүнийг би 9-р ангиасаа эхлээд илүүтэйгээр бодож , мөрөөдөх болсон юм. Энэ бол миний өөртөө болон монгол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулж байгаа хэрэг болно. Миний бодлоор үндэсний хувцсаа дээдэлж, үргэлж өмсдөг байх нь зүйтэй гэж боддог. Өнөө үед манайхан харийн хувцас өмсөж зүүх болсон нь надад огт таалагдаггүй. Яагаад үндэснийхээ уламжлалыг хадгалсан хувцас өдөр тутамдаа өмсөж болохгүй гэж… Бид заавал дээл өмсөх албагүй ш дээ, хэв маягаа хадгалсан өдөр тутмын хувцас өмсөж болно шүү дээ. Чухам хэзээ нэг өдөр үндэсний хувцас моданд орж улсын маань ихэнх хүн үндэсний хувцасаа эрхэмлэдэг болбол миний мөрөөдөл биелэж буй хэрэг юм. Энэ бол миний амьдралын хамгийн том зорилго.
Миний мөрөөдлийн компани улс орныхоо өнцөг булан бүрт салбартай байх болно. Мөн дараах төрлөөр үйлдвэрлэл явуулна.

*Ахуйн хэрэглээний
* Ноолууран эдлэлийн
* Савхин хувцасны
* Гадуур хувцасны
* Дотуур хувцасны
* Гоёлын хувцасны
* Өдөр тутмын хувцасны
* Өвлийн хувцасны
* Хавар намрын хувцасны
* Үндэсний хувцасны
* Ажилтны хувцасны


г.м маш олон төрлөөр үйлдвэрлэл явуулах ба бүгд үндэсний хэв маягаа тодорхой хэмжээгээр хадгалсан байх болно. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд олон төрлийн зорилго тавиад тэрхүү зорилгынхоо төлөө гүйцэтгэх нягт төлөвлөгөөтэй байх шаардлагатай байдаг. Би мөрөөдлийнхөө төлөө олон зүйл төлөвлөсөн.

г.м маш олон төрлөөр үйлдвэрлэл явуулах ба бүгд үндэсний хэв маягаа тодорхой хэмжээгээр хадгалсан байх болно. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд олон төрлийн зорилго тавиад тэрхүү зорилгынхоо төлөө гүйцэтгэх нягт төлөвлөгөөтэй байх шаардлагатай байдаг. Би мөрөөдлийнхөө төлөө олон зүйл төлөвлөсөн. Би юмыг багаас нь эхлэх нь зүйтэй гэж боддог. Түүнтэй адил би амьдралаа Ерөнхий боловсролын сургуульд багшлахаас эхэлнэ. Би одооноос хичээнгүйлэн суралцаж маш сайн сурган хүмүүжүүлэгч болно гэдэгтээ итгэлтэй байдаг. Хүн нэг ажилдаа 4-5 жил ажиллах нь зөв гэж ярьдаг. Би төгсөөд сумандаа 5 жил багшилна. Энэ хугацаандаа бүх удирдах ажлыг нь хийж үзнэ. Үүнд: эрхлэгч, захирал гэх мэт.

Манай сум оростой хил залгаа орших ба монгол улсын баруун хил болох Алтанбүлаг боомт юм. Мөн алсдаа чөлөөт бүс болох гэж байгаа ихээхэн ирээдүйтэй газар юм. Манай гэр сумынхаа яг төвднь байдаг нь том завшаан юм. Учир нь мөрөөдлөө биелүүлэхэд асар их хөрөнгө шаардлагатай. Тэр их хөрөнгийг өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ бүтээнэ гэж боддог. Би мөнгөтэй болохын тулд гэрийнхээ хашаандаа томоохон үйлчилгээний төв байгуулах ба мөрөөдлөө биелүүлэх хөрөнгийн үүсвэрээ бий болгож байгаа хэрэг юм.
Үйлчилгээний төв гэдэг нь
· Зураг угаалгын газар
· Дэлгүүр
· pub
· Диско
· Караоке
· Гоо сайхан, үсчин
· Интернет
· Бичиг хэрэг
· Ресторан
· Теннис, билльярд

гээд олон төрлийн үйлчилгээ явуулдаг цогц газрыг бий болгоно. Олсон ашигаараа сумынхаа төв зам дагуу 13 сурталчилгааны самбар байрлуулна. Энэ бол их мөнгө олох боломжтой зүйл юм. Манайх хөдөө 1 га газартай би түүнийг томсгоод явцдаа тариа ногоо тарина гэж боддог. Газар тариалан бол их ашигтай, үр өгөөжтэй зүйл юм. Тэгээд хөрөнгөө ихэсгэхийн тулд төвдөө нарантуул шиг ашиг олдог боловч хавьгүй боловсон зах байгуулна гэж боддог. Ер нь мөнгө яавал сайн олж болох вэ? Бүх талаас нь харж ихээхэн хөрөнгөтөй болоод өөрийн гэсэн компаниа байгуулна. 5 жил багш хийсний дараа гаальд орж ажиллана гэж боддог. Мэдээж ажиллах хугацаандаа албан тушаал ахихыг хичээнэ. Мөн компаниа байгуулаад гадаадын олон байгууллагуудтай харилцаа тогтоон гадаадад ч нэртэй болох зорилготой юм. Энэ бол миний мөрөөдөл бас цаашид ч үргэлжлэх болно…

No comments:

Post a Comment